Рэппер Пуужин Баяраа буюу Rokit bay нэрээр олонд танигдсан О.Баярсайхан анх 2011 онд ”Нэг өдрийн хаан” хэмээх дуугаараа олонд танигдан гарч ирсэн билээ. Түүнээс хойш хийсэн бүхий л уран бүтээл нь үзэгч сонсогчдоос өндөр үнэлгээг авч өөрийн ур чадвар, бүтээлч сэтгэхүй, зан байдлаараа залуусын хүндлэлийг хүлээсээр ирсэн.

Тэрбээр бүх дууныхаа үг аяыг өөрөө зохиож, CD-ний cover дизайнаа хийдэг гэдэг. Мөн шаардлагатай бол клипнийхээ эвлүүлгийг ч хийчихдэг хөдөлмөрч нэгэн.
Өдгөө үзэсгэлэнт эхнэр, охин хүү нартайгаа амьдардаг тэрээр залууст гэр бүлийн үнэ цэнийг үргэлж өөрийнхөө уран бүтээл, гэр бүлээ хайрлах ухаан зэргээр үргэлж мэдрүүлдэг.

Сонирхуулахад, тэрээр хүүхдүүдийнхээ төлөө олон жилийн турш хэрэглэж ирсэн тамхинаас татгалзсан ухаалаг аав. Бяцхан үрсдээ зориулж бүтээсэн “Хязгааргүй” нэртэй дуу нь өнгөрсөн жилийн хамгийн хит дуунуудын нэг байсан билээ. Хөөрхөн гэр бүлд аз жаргалын дээдийг ерөөе.

