Өдгөө 55 нас хүрч буй ч гадаад дүр төрх, биеэ авч яваа байдлаараа 30 настнуудаас ялгардаггүй бүсгүй бол топ модель Э.Одгэрэл. Өөртөө арчаатай түүнийг монголчууд “мөнхийн залуу” хэмээн тодотгох нь бий.

Тэрээр насны залууд жингээ барих гэж хичээдэг байсан боловч, өдгөө хичээсэн хичээгээгүй бие галбир нь нэгэнт тогтжээ. Өдөрт гурван удаа хооллодог гэдгээ илэрхийлдэг тэрээр амттангаас огт татгалзаж байгаагүй гэнэ шүү.
Тиймээс үндэсний амттан үйлдвэрлэгч компаний нүүр царай болжээ.


