Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдсэн олны танил эрхмүүд
Папарацци

Гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдсэн олны танил эрхмүүд

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/28/2022Шинэчилсэн:01/28/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Э.Одгэрэл

Олны танил бүсгүйчүүд дундаас топ модель Э.Одгэрэлийг “мөнхийн залуу” хэмээн тодотгодог. Өдгөө 54 настай ч 20 настнуудтай зэрэгцэн тайзнаа гарч, фото моделиор ажилласаар байгаа түүний үеийнхэн хэдийнэ эмээ, өвөө болж эхнээсээ тэтгэвэртээ суусан.

Тэрээр 1986 оноос загварын гараагаа эхэлсэн бөгөөд өдгөө 35 жил энэ салбарт ажиллаж байна. Загвар өмсөгч бүсгүйн хувьд залуудаа сэтгэлзүйч залуутай хамтран амьдарч, охиноо төрүүлсэн. Охин нь одоогоос хэдэн жилийн өмнө Орос залуутай гэр бүл болж, топ бүсгүйг эмээ болгож амжсан.

Топ модель Э.Одгэрэлийн хувьд анхны амьдралаасаа са лснаас хойш дахин гэр бүл зохиогоогүй. Тэгвэл түүнтэй нас ойролцоо нэг үеийн урлагийн бусад бүсгүйчүүдийг онцолмоор байна.

И.Одончимэг

Тэдний нэг бол Х-Түц хамтлагийн жүжигчин, найруулагч, МУГЖ И.Одончимэг. Тэрээр өөрөөсөө 14 насаар дүү залууг амьдралын ханиараа сонгон, хэнз охиноо төрүүлж хамтран амьдарч буй.Өдгөө шинэ уран бүтээлдээ нөхөр, охидоо тоглуулж буй тэрээр өөрөө найруулагчаар нь ажилладаг.

Нэгэн цагт “алаг нүдэн” хочтой явсан тэрээр 1990-ээд оны эхээр том охин З.Номуундарийнхаа аав жүжигчин, орчуулагч Б.Зоригтой амьдарч байсан ч, гэр бүлийн хvчирхийлэлийн улмаас хоёр тийш болсон.

О.Энхтуул

Цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр хүний залуу нас гоо үзэсгэлэн зэрэгцэн улиран өнгөрч байдаг бичигдээгүй хуультай. Гэвч цаг хугацаа явсан ч нас намбандаа гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдсэн олны танил эрхмүүд ч бас байна.

Зарим нь хожуу өнгө зүс нэмсэн байхад зарим нь нас насныхаа онцлогоор цаг хугацааныхаа аясаар гоо үзэсгэлэнгээ хадгалж үлддэг. Гоо сайхнаа хадгалж үлдсэн бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин О.Энхтуул.

Залуу насандаа хошин урлагийн сайхан бүсгүйчүүдийн нүүр царай болж явсан тэрээр ид мандаж байхдаа Герман улсыг зорьсноор уран бүтээлээ завсардуулсан. Гэхдээ зуны амралтаараа ирэхдээ ганц нэг бүтээлд тоглож байлаа.
Түүнтэй хамт тайзнаа тоглодог байсан С.Өлзийхүү, У.Уранчимэг нар хэдийнээ Монгол улсын гавъяат жүжигчний алдрыг хүртсэн.

Хөөрхөн бүсгүй О.Энхтуул хэзээ хүртэх нь тодорхойгүй, гэхдээ ард түмэн түүнд хэдийнэ ГАВЪЯАТ өгчихсөн гэхэд хилсдэхгүй. Тэр өдгөө 52 насандаа эмээ болсон.

МУГЖ С.Өлзийхүү энэ жил 54 настай. Тэрээр монголын хошин урлагийн анхдагчдын нэг билээ. Түүний нөхөр найруулагч Хүсэлбаатар гэдгийг хүмүүс мэдэх байх. Тэднийх хоёр хүүхэдтэй. Том охин жүжигчин, мисс Х.Баярмаа гэр бүл зохиож амжаагүй яваа бол бага хүү Х.Сумъяадорж нь хэдийнэ гэр бүл зохиож, үзэсгэлэнт ээжийгээ эмээ болгосон.

С.Өлзийхүүгийн хувьд өдгөө иогоор хичээллэж, гоолиг биеэ урлах болсон.

У.Уранчимэг

Хэдхэн жилийн өмнө 45 насандаа дэлгэцийн өмнө нүцгэлж явсан МУГЖ У.Уранчимэг энэ жил 49 настай. Дээд дурьдсан жүжигчин бүсгүйчүүдээс хэдэн насаар дүү ч тэрээр нэг үеийн уран бүтээлчид. Байгалиас заяасан цэвэрхэн бор арьс, өндөр нуруу, гоолиг биеэрээ онцгойрдог тэрээр одоогоор эмээ болж амжаагүй.

Түүний охин Анударь өдгөө 26 настай бөгөөд амьдрал яарахгүй байгаагаа ээждээ хэлдэг гэсэн. Ганц охинтойгоо найзууд мэт байдаг гэдгийг инстграм хэрэглэгчид андахгүй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.