Монголын хошин урлагт тасралтгүй 20 гаруй жил оршин тогтнож байгаа “Өнгөт инээд” продакшн дөрвөн жилийн өмнөөс нэрээ солин “Шилдэг өнгө” болгож залуучуудаар хүрээгээ тэлэн ажиллаж буй. “Шилдэг өнгө” продакшны продюсер, найруулагч Ц.Хүсэлбаатар сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд шаргуу орж, “Я дуугийн зовлон-2”, “Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл” кинонууд нь нийгэмд өрнөж байгаа үйл явдлыг тусгаж чадсан гэдгээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа билээ.
Уран бүтээлийн олз арвин яваа найруулагчийн эхнэр Гавьяат С.Өлзийхүү гэдгийг мэдэхгүй хүн ховор.
Цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр хүний залуу нас гоо үзэсгэлэн зэрэгцэн улиран өнгөрч байдаг бичигдээгүй хуультай. Гэвч цаг хугацаа явсан ч нас намбандаа гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдсэн олны танил эрхмүүд ч бас байна.
МУГЖ С.Өлзийхүү энэ жил 55 настай. Тэрээр монголын хошин урлагийн анхдагчдын нэг билээ. Түүний нөхөр найруулагч Хүсэлбаатар гэдгийг хүмүүс мэдэх байх. Тэднийх хоёр хүүхэдтэй. Том охин жүжигчин, мисс Х.Баярмаа гэр бүл зохиож амжаагүй яваа ч жүжигчин Амгаланбаатар учиртай гэх шуум гарсан бол бага хүү Х.Сумъяадорж нь хэдийнэ гэр бүл зохиож, үзэсгэлэнт ээжийгээ эмээ болгосон.
Саяхан Нийслэл хүүхэн 2 кино нээлтийн үеэр Монгол дээлээрээ гоёж, гоолиг биеэ гайхуулаад амжсан.

С.Өлзийхүүгийн хувьд өдгөө иогоор хичээллэж, гоолиг биеэ урлах болсон.




