Монголын рок попын ертөнцөд соло бүтээлээрээ цахиур хагалж яваа уран бүтээлч бол “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука.
Өдгөө дэлхийн хэмжээний шоу болох “The voice of Mongolia” шоуны шүүгч, дасгалжуулагчаар ажиллаж буй тэрээр өнөөдөр “их багш” Б.Ангирмааг Урлагийн гавьяат зүтгэлтэн болох үеэр ийнхүү хувцаслан ирж, угтаж авлаа.
Хонины нэхийн хантаазыг ноосон хүрэм дээрээ өмссөн тэрээр тун чиг сонирхолтой харагдаж байсныг хэлэх нь илүүц болов уу.
Дуучин бүсгүйн хувьд өөрийн уран бүтээлдээ үндэсний хэв шинжийг агуулдаг гэдгээрээ алдартай.
Мартагдах шахсан үндэсний уламжлалт дээл, тэрлэгийг эргүүлэн моданд оруулж байсан гавьяатай нэгэн.








