Улсын дуурь, бүжгийн театрын дуучин, “Нюанс” хамтлагийн гишүүн М.Боргилчулуун өнөөдөр өөрийнхөө үнэн сэтгэлийг ойр дотныхондоо харуулав.
Учир нь тус хамтлагийн ахлагч М.Амарсанаа өнөөдөр Төрд үнэлүүлж Алтангадас одон хүртсэн.
Үүнд үнэн сэтгэлээсээ баярлаж буй дуучин М.Боргилчулууны үйлдлээс илт.
Дуучин М.Боргилчулууны хувьд өөрөө оны өмнөхөн буюу өнгөрөгч 11-р сард тус одонгоор энгэрээ цоолуулж байсан юм.
Олон жил дөрөө харшуулан зүтгэж яваа дуучин анд нь өөртэй нь ижил Алтангадас хүртсэнд мань хүн газар хүрэхгүй баярлаж яваа бололтой.




