“Ану хатан”, “Үүлэн хээтэй орчлон”, “Хотол цагаан гүнж” нэрээрээ олонд танигдаж, зохиол бүтээлээрээ хэд хэдэн кино хийгээд буй сайн зохиолч, продюсер бол Б.Шүүдэрцэцэг.

Өдгөө 50 насны босго алхаж яваа түүний авьяас билгийг магтах хүн олон. Эцэг эхээсээ Б.Тогтохбаяр гэдэг нэрийг авсан ч, өөрийн уран бүтээлийн нэрээрээ олонд танигдсан тэрээр өөрийн үзэг нэгт зохиолч найз Б.Сарантуяагаа Төрийн ордны гадна ийнхүү хүлээн зогсоно.
Уншигчид эрхэм хоёр бүсгүйг зохиол бүтээлээр нь өрсөлдүүлдэг боловч, үнэндээ Б.Шүүдэрцэцэг, Б.Сарантуяа нар үе зайгүй сайхан нөхөрлөдөг найзууд гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

