Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Алдарт “Дурлаж бичсэн шүлэг” дууны ҮНЭН ТҮҮХ
Папарацци

Алдарт “Дурлаж бичсэн шүлэг” дууны ҮНЭН ТҮҮХ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/30/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ая зохиогч гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий өөрийнхөө зохиосон хит дуунуудын нэг Номинталст хамтлагийн “Дурлаж бичсэн шүлэг” дууны тухай үнэн түүхээ хүүрнэжээ. Тэрээр “Дурлаж бичсэн шүлэг дууны түүх.


2000 онд нэг бүсгүй надад Чи над руу Westlife My Love дууны аяыг Нокиа гар утасны композер дээр хийгээд явуулаадхаач гэлээ.

Энэ дуугаар яахнав гэсэн чинь Монголын бой бээндүүд ямар ийм гоё дуу дуулах биш гэж байна.

Миний шар гозойж Тэгвэл би яг энэ стайлаар нэг дуу чамд зориулж зохиогоод өгөе гээд ам гарчихлаа.
Тэгээд Сэтгэлийн үгээ чамдаа би хэлье
Зүрхний дуугаа ганцхан чамдаа дуулья
Чиний сэтгэлийг өөртөө татах гээд
Дурлаж бичсэн шүлэг минь билээ гээд нэг дахилт лав л аяыг нь хийчлээ.
Тэр үед Номин Талст шинэ цомгын ажилдаа ороод миний хийсэн Чи, Баяртай гэж битгий хэлээч гэсэн 2 дууг бичүүлж байсан юм.

Бичүүлж дуусаад Батсүх Хаянаа 2 надад хэлж байна.

Ахаа цомогт дахиад нэг дуу яг дутаад байна.
Бэлэн дуу байна уу, эсвэл яг одоо зохиогоод өгчих гээд шалж гарав.

Би нөгөө хийцэн байсан ганц дахилтаа дуулж өглөө.

Болжийнэшдээ ахаа.
Одоо шууд бадгыг нь хийчих тэх үү гээд болдоггүй.

За та нар надаас холдож бай.
Би нэг оролдоод үзье гээд төгөлдөр хуур дээр суулаа.
Би ер нь дуу хиихдээ яг ганцаараа л сууж хийдэг.
Хажууд хүн байвал ёстой болдоггүйн.
Тэгээд 15 минутын дотор бадаг, бриджийнх нь аяыг хийчлээ.
Халиун ч аранжировка хийдэг өрөөндөө бэлэн сууж байсан.
Шууд найруулгадаа орлоо.
Үг нь болж өгдөгүй гацчиад сууж байсан Сайн хүн санаагаараа гэдэг шиг Яруухан Найрагч Ган-Очир гаднаас орж ирж таарч байгаам чинь

Шууд л урсгаж өглөө.
За ингээд дуу бэлэн.
2 хоногын дараа бичлэг эхлэв.
Харин Номин Талстын дуулалт ердөөсөө миний чихэнд сонсогдоод байсан төсөөллөөс өөр болоод болдоггүйэ.
Шөнө 3 цаг хүртэл студид ноцолдоод
би үхтлээ нервтэж, баахан хараал ерөөл тавьж байгаад хамгийн сүүлд Номин Талстынханд Энэ дуу тийм сайн дуу болоогүй, та нар ч дээр нь бүр юу ч биш болгоод хаячлаа.

Би ер нь харьж унтлаа гээд явав.
Маргааш нь өдөр Батсүх ярьж Бичээд бэлэн болгоцон шүү ахаа. нөгөө шинэ дууг чинь шууд ФМ-д өгчлөө.
Та 102.5 сонсож байгаарай.
Одоо ингэсгээд явна гэж авдгийн.
Би дахиад л Батсүх рүү уурлав.
Та нар болилдоо.
Зохиогчид нь ч сонсуулахгүй юугаа солиороод байгаам бэ?
Гайгүйэ ахаа л гэж байна.Сонслоо фм-ээр нөгөөхөө.
Яах вэ гайгүй л байна.

Харин хэсэг хугацааны дараа Дурлаж бичсэн шүлэг тэр үеийнхээ аймаар хит болж эхлэв.
Би өөрөө гайхөөд л

2001 онд бүр хөгжилтэй юм болов.
Пентатоник наадам 2-3 жил өнжсөн.
Тэгээд тэр онд хийхээр болоод тэр жилүүдийн бүх шилдэгүүдийг тодруулж байсан цаг.
Бүүр шөнө утас дуугарсан Балхаа ах ярьж байна. Тэр үед ах Пентатоник
Академийн ерөнхийлөгч байсийм.
Өөжгий Балхаа ах нь байнаа.
Бид Пентатоникын шүүгчдийн дүнг нэгтгээд хуралдаад сууж байна.
Шилдэг Поп дууны төрөлд чиний зохиосон Чи минь (Ариунаа), Дурлаж бичсэн шүлэг гэсэн 2 дуу 25=25 саналаар тэнцчиэд академийн гишүүд хүртэл санал тэнцчиэд, хамгийн сүүлд чамаас өөрөөс чинь санал авая гээд залгаж байна гэдэг байгаа.
Би: Би яаж мэдэхийм бэ Балхаа ахаа.
Тэр чинь та нарын ажил биздээ л гэлээ.
Үнэнийг хэлэхэд миний хийсэн дуу болгон миний хүүхэдтэй л адил.
Аль нэгийг нь сайн муу гэж хэлэх бол тийм онц зүйл биш.
Хэд хоногын дараа Пентатоник боллоо.
Чи минь шилдэг дууны шагнал авсанлдаа. Тэр тухай жич хүүрнэнээ.
Тэгэхдээ Дурлаж бичсэн шүлэг ч дутахааргүй сайн болсон гэж боддог.
Ямар сайндаа л нэг их том компаний захирал (Нэрийг нь хэлээд юүхвээ ха ха) надад Хүний эхнэрийг өөртөө татах гээд Зовж л олсон хэдэн… гэж хошин вээрсээр нь дуулж өгж байхавдээ” гэжээ

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.