Рок поп ертөнцөд хамгийн удаан оршин тогтнож буй хамтлаг бол Гурван охин. Тэднээс хувийн амьдралаараа хамгийн дуулиан шуугиантай нь дуучин Г.Анхмаа.
Өдгөө 36 нас зооглож буй тэрээр шинэ оны өмнө бага охиноо өлгийдөж, хоёр охины ээж болсон. Том охин нь түүний анхны хайр, анхны амьдралын эзэн жүжигчин Т.Билэгжаргалын охин.
Харин бага охин нь одоогийн хань “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал О.Орхоны хүүхэд. Гурван жилийн турш хамтдаа амьдарсан тэд 9 насны зөрүүтэй.
Банкер О.Орхоны хувьд анхны эхнэрээсээ гурван хүүхэдтэй байсан ч, тэднийхээ орхин дуучин бүсгүйтэй ханилсан.

