Монголын эмэгтэй жааз дуучдын нэг бол уран бүтээлч Ц.Хулан. Өдгөө Улсын филармониор овоглож яваа тэрээр анх 1999 оноос тухайн үед реп урсгалаар уран бүтээлээ туурвидаг байсан “Дайн ба Энх”, “S&I”, “Icetop” зэрэг хамтлагуудтай хамтран дуулдаг байсныг тэр бүр хүмүүс мэддэггүй.
Чадалтай хоолой, найрсаг зангаараа олны талархал хүлээдэг тэрбээр сүүлийн үед ихэвчлэн кино, жүжгийн дуу дуулдаг болсон учраас реппер байсан нь мартагдсан байхыг үгүйсгэхгүй.
Тэрээр өдгөө дуулж буй жааз урсгалынхаа тухай тодотгохдоо “Дотоод сэтгэлийн илэрхийлэл нь бусад дуунаас арай илүү юм шиг санагддаг.
Тиймээс жааз хөгжим тодорхой хэмжээний мэдлэг, мэдрэмжтэй хүмүүст таалагддаг. Миний зан чанар ч жааз дууны илэрхийлэлтэй таардаг юм” хэмээн ярьсан байдаг.



