Монголын телевизүүдийн холбооны “Алтан шонхор” наадмын шилдэг дуу оруулагч номинацийн шагналт, “ТМ” телевизийн нэвт¬рүүлэгч, дуу оруулагч, Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлагийн тэнхимийн багш, Соёлын тэргүүний ажилтан Б.Энхгэрэлийг танихгүй хүн цөөн.
Өвөрмөц содон, эмэгтэйлэг хоолой, тод тунга¬лаг өнгөөр түүнийг ярих бүрт нь кино яваад байгаа юм шиг санагдуулдаг жүжигчин, дуу оруулагч, нэвтрүүлэгч бүсгүйн нүднээс үргэлж оч дүрэлздэг. Яг л галт шувуу шиг эрмэг, эрч хүчтэй, дэврүүн, гал цогтой, эмэгтэй хүний бүхий л сайхан шинжийг өөртөө шингээсэн Энхгэрэл бүсгүй, нэр шигээ гэрэлтнэм.
Тэр л гэрлээс нь атган Монголын кино урлаг дахь Дуу оруулах урлагийг эзэмшсэн мэт үзэгчдэд сэтгэгдэл төрүүлж чаддаг.
Түүний хувьд оюутан байхаасаа UBS телевизийн дуу оруулалтын албанд ажиллаж, хамгийн анх Тайваны олон ангит кино “Солирын од” киноны гол дүр Санцайн дүрд дуу оруулж байжээ.






