Зохиолын дуучин дундаас гэр бүлээрээ олноо танигдсан хосууд бишгүй.

Тэгвэл тэдний нэг дуучин Д.Төрмандахын гэргий дуучин О.Гансувд өөрийн ахуйдаа хэрэглэдэг уламжлалт өв соёлыг агуулсан цайны тулмаа фенүүддээ сонирхуулжээ.
Тэрээр “Ээжийн минь оёж өгсөн цайны тулам 10 жил болжээ. Над шиг ингэж цай чанадаг бүсгүйчүүд хэр олон бэ” хэмээн бичсэн байна.
Цайны тулам нь монголчуудын уламжлалт сав суулганы нэг төрөл бөгөөд эрт үед арьс ширээр хийдэг байжээ. Эдүүгээ даавуу болон савхин эдлэлээр хийх болсон бөгөөд ихэвчлэн хөдөөний бүсгүйчүүд үүнийг ахуйдаа хэрэглэдэг. Үйлдвэрээс гарсан шахмал идээд хийж хадгалах, түүндээ нүдэж нунтагладаг зориулалт бүхий уут билээ.
Дуучин бүсгүйн хувьд Увс аймгийн Тэс сумаас гаралтай, монгол цай чанах соёлыг түгээж яваа бүсгүйчүүдийн нэг аж.

