Монголын анхны эмэгтэй хамтлаг “Спайк”-ын гишүүн Р.Номин-Эрдэнэ буюу дуучин Номинг танихгүй хүн ховор. 
Өдгөө 20-иод жил монголын рок попын тогоонд чанагдаж буй тэрээр туршлагатай уран бүтээлч.
Хэзээнээс гоо сайхны хагалгааг дэмждэг гэдгээ нуудаггүй тэрээр саяхан нэгэн гоо сайхны эмнэлэгт мөрөөдлөө биелүүлж, алтан утас татуулсан ажээ.
Сониноос дуучин бүсгүй маань Жасмин охиныхоо аав, “Их өргөө” ХХК-ний захиралаас салснаас хойш ганц бие хэдэн жил явсны эцэст саяхнаас өөрөөсөө насаар дүү христийн сүмийнхээ залуутай хамтран амьдарч эхэлсэн сураг дуулдана лээ.



