“Тэнгэрт харавсан од”, Элсний нүүдэл”, “Шүрэн бугуйвч”, “Цавчуур цэг ком” зэрэг ихэвчлэн киноны дуу дуулж олны танил болсон дуучин Б.Баярцэцэг өнөөдөр Алтангадас одон хүртэнэ.

Тэрээр монгол дуунаас гадна Орос дууг маш сайхан дуулдаг бөгөөд уг дуугаараа хэд хэдэн концерт хийж амжсан.
Өдгөө 40 насны босго алхсан дуучин бүсгүйн авьяас билгийг Төр үнэлж ийнхүү Төрийн дээд шагнал хүртээхээр болсон байна.

