Авьяас билгээ эршүүд чанараараа өнгөлж явдаг уран бүтээлч бол Б.Навчаа. Хэзээнээс худал хуурмагт дургүй гэдгээ илэрхийлдэг тэрээр өөрийнхөө цэвэр цэмцгэр, цэмбэгэр нэгэн гэдгээ ч сүүлийн үед илэрхийлж, улмаар МУГЖ Туяа эгчийгээ гомдоогоод авсан түүхтэй.
Өдгөө хоёр охинтойгоо амьдардаг тэрээр 40 насны босго алхсан гээд намба сууж, өнгө зүсээ гундуулсангүй. Харин ч эсрэгээрээ нүүр амандаа гоо сайхны ажилбар хийлгэн, зовхио өөд татуулсан.
Мөн өөрийн гадаад гоо сайхандаа анхаарч спорт бүжгээр хичээллэх болжээ. Үүнийхээ үр дүнд тэрээр ихээхэн гоолиг болж, жин хасан сэмбэгэр, жимбэгэр Б.Навчаа болжээ.



