Эрлийз гэхээр нэг л сонин дуулдаж, хачин харагддаг байсан нь саяхан.

Харин улам бүр даяаршиж буй одоо цагт энэ нь тийм ч сонин содон харагдаж, дуулдахаа больж, заримдаа бүр давуу талтай болоод ч байх шиг.

Тэдэн дундаас “Sweetуmotion” хамтлагийн дуучин А.Сарнай монголын сайхан бүсгүйчүүдийн нэг.
Хамтлагийнхаа продюссер ая зохиогч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбаттайгаа он удаан жил үерхсний эцэст хуримлаж, гурван хөөрхөн охинтой болсон. Түүний хань эхнэрээ сайн төгөлдөр хуурч хэмээн тодотгодог.
Яах аргагүй эрлийз цусны үр шим гэлтэй гандаж, гундашгүй гоо үзэсгэлэн, гоолиг чанга бие хаагаараа олны харааг булааж ирсэн Ц.Сарнай алс холын Германы мах цусны тасархай гэдэг юм билээ.


