XVII жарны “сайжруулагч” хэмээх усан бар жилийн шинийн нэгэн өнөөдөр тохиож байна.
Энэ жил 2010 онд төрсөн “Төмөр бар жилтэн”- д 13-ны жил. 1998 онд төрсөн “Шороон бар жилтэн”-д 25-ны жил, 1986 онд төрсөн “Гал бар жилтэн”-д 37-ны жил, 1974 онд төрсөн Модон бар жилтэнд 49–ны жил орж байна.
Мөн 1962 онд төрсөн “Усан бар жилтэн”-ий 61-ны жил, 1950 онд төрсөн “Төмөр бар жилтэн”-ий хувьд 73–ны жил, 1938 онд төрсөн “Шороон бар жилтэн”-ий 85-ны жил, 1926 онд төрсөн “Гал бар жилтэн”-ий 97-ны жил тус тус орж буй юм.
Тэгвэл монголын алдартнуудаас хэн хэн БАР жилтэйг энэ удаад бид онцолж байна.
Дуучин А.Түмэн-Өлзий
Нийтийн дууны ертөнцөд өөрийн байр сууриа олсон хүн бол А.Түмэн-Өлзий. Анх “Сэтэрт тал” дуугаараа танигдаж байсан тэрээр 1986 оны гал бар жилтэй. Тэрээр энэ жил 37-ний жилтэйгээ золгож байна.
“Фантастик”-ийн Б.Тамир, М.Баярбат, Б.Барслхагва
Өдгөө монголын кино урлагт “Фантастик” нэрээрээ олонд танигдсан уран бүтээлчид болох найруулагч Б.Тамир, жүжигчин М.Баярбат, Б.Барслхагва нар бүгдээрээ энэ жил 37-ний жилтэйгээ золгож байна. Тэдний хувьд оюутан байхаасаа үеийнхээсээ эрч хүч, авьяас билгээрээ манлайлж олноо танигдсан билээ.
“Оогий” брэндийн О.Оюунцэцэг
Нэвтрүүлэгчээс ажлын гараагаа эхэлж өдгөө Австриал улсад карьеараа үргэлжлүүлж яваа бизнес бүсгүй бол “Оогий” брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг. Тэрээр мөн л 1986 оны гал бар жилд төржээ.
Комедиан Төөгөө
“Хар” Төөгөө буюу комедиан Төөгөө нэрээр олонд танигдсан Б.Төгөлдөрийн жил орж байна. Тэрээр өдгөө комедиан хийхээс гадна телевизийн реклам хийдэг “Арри Монгол” компанийн гүйцэтгэх захиралаар ажилладаг.