ХУЛГАНА жилд төрсөн:
Сайн тал: Голдуу царайлаг, зорьсондоо хүрэх эрмэлзэлтэй, шаргуу хөдөлмөрч, хичээнгүй, илэн далангүй байна.
Саар тал: Амархан уурладаг, өөртөө хяналт муу тавьдаг. Юманд сандруу, хов живэнд өртөмтгий, биеэ тоох хандлагатай.
Ерөнхий төлөв: Мөнгө хураамтгай боловч дотно хүндээ харамгүй зардаг. Амьдралаа ая тухтай эхлэх авч нас ахих үед олсон зүйлээсээ нэлээдийг алдах болно. Харин амьдралын сүүл үедээ нэлээд тохьтой амьдарна.
ҮХЭР жилд төрсөн: Сайн тал: Тэвчээртэй, үг дуу цөөнтэй хүний итгэлийг хүлээж чаддаг, гоо сайхан бие бялдартай.
Саар тал: Ааштай боловч санасан бодсондоо заавал хүрдэг.
Ерөнхий төлөв: Маргалдах дургүй, сүсэг бишрэлтэй цочир уурладаг. Энэ үед өөрийгөө болгоомжлох хэрэгтэй.
БАР жилд төрсөн:
Сайн тал: Ой сайтай, ам хурдтай, шударга
Саар тал: Сул яриатай, үе үе цухалдуу ууртай, нас, албан тушаал илүү хүмүүстэй ам зөрөх хандлагатай.
Ерөнхий төлөв: Хүндэтгэсэн хүнээ ямагт эрхэмлэж явдаг зарим үед шийдвэрлэх асуудлыг цаг алдтал хойш тавьдаг. Амьдралын эхэнд ба сүүл үед аятай сайхан байна. Харин дунд үедээ бэрхшээлтэй таарна.
ТУУЛАЙ жилд төрсөн:Сайн тал: Авъяаслаг, муу санаагүй, биеэ сайн барьдаг. Юмыг мэдрэхдээ сайн.
Саар тал: Хов ярих дуртай, үе үе гутрангуй байдалд ордог.
Ерөнхий төлөв: Аж байдал нь санаснаар бүтдэг. Ажил хэргийн сайн шинж чанартай, хөдөлмөрт махруу.
ЛУУ жилд төрсөн:
Сайн тал: Эрүүл мэндээр сайн, хөдөлгөөнтэй. Ажилсаг.
Саар тал: Зөрүүд догшин ууртай.
Ерөнхий төлөв: Зоримог, дураараа шийдэмгий, ул үндэстэй санаа гаргадаг. Мөнгө зээлдэх дургүй, уян, эрт гэрлэдэг эсвэл огт үгүй.
МОГОЙ жилд төрсөн: Сайн тал: Ухаалаг, цөхрөлтгүй оролдлоготой. Санасандаа хүрдэг, үг цөөнтэй эхэлснээ дуусгаж байж салдаг.
Саар тал: Харамч, нэрэлхүү, ихэрсэг зантай.
Ерөнхий төлөв: Урайлгахан, голдуу царайлаг тул гэр бүлийн талаар тогтвор муутай. Харин амьдралын гурав дахь үедээ нэн хянамгай байхгүй бол юунд ч хүрч болно.
МОРЬ жилд төрсөн: Сайн тал: Баяр баясгалантай, яриа хөөрөөтэй, хүнд тусархаг, урлагт дуртай.
Саар тал: Түргэн зан ааштай, хүний зөвлөгөөг тэр болгон тусган авдаггүй.
Ерөнхий төлөв: Юм нь санаснаар бүтдэг. Өөртөө итгэдэг, өөрийн үнэ цэнийг мэддэг. Зугаа цэнгэлд олуулаа байх дуртай, эрх дураараа.
ХОНЬ жилд төрсөн: Сайн тал: Урлагийн нарийн авъяастай, ажилдаа дуртай.
Саар тал: Ичимтгий, арчаагүй, гутрангуй, шийдмэг бус.
Ерөнхий төлөв: Тохь тухайт байдалд дуртай, амны хишигтэй. Өөрийн үзлийг хатуу баримталдаг. Зөөлөн, шил ж сонгохдоо сайн.
БИЧ жилд төрсөн: Сайн тал: Хамгийн итгэлтэй, ой сайтай.
Саар тал: Ам хурдтай
Ерөнхий төлөв: Төвөгтэй асуудлыг хялбархан шийддэг, ямарч салбарт амжилт олж чаддаг. Хүний санасан бодсоныг өөрчлөх чадвартай. Нас ахих тутам санасан төлөвлөсөн зүйлд саад тотгор учирна
ТАХИА жилд төрсөн:
Сайн тал: Гүн сэтгэгчийн авъяас билэгтэй, хөдөлмөрч, ямарч ажлыг дуусгадаг.
Саар тал: Ширүүн, сэргэлэн зангаараа амьдралд хөлөө алдах талтай.
Ерөнхий төлөв: Юм бүхнийг өөрөө хийхийг урьдал болгодог. Зарим үед зожиг, сэтгэл санааны уналт хөөрөлтөнд амархан ордог. Хувиа бодогч, нялуун.
НОХОЙ жилд төрсөн:
Сайн тал: Хүний хамгийн сайн чанар шингэсэн байдаг.
Саар тал: Зөрүүд хувиа боддог, огцом ууртай.
Ерөнхий төлөв: Үнэнч шударга, эрэлхэг, хүний нууцыг сайн хадгалдаг. Хэзээ ч мөнгөтэй байдаг. Үг цөөн, цөөнхөн хүнтэй он удаан жил нөхөрлөдөг. Хэдийд ч сайн хүндээ уян ханддаг.
ГАХАЙ жилд төрсөн:
Сайн тал: Зоригтой, бүх зүйлийг өөрийн чадлаараа хийх эрмэлзэлтэй.
Саар тал: Түргэн ууртай.
Ерөнхий төлөв: Сонгосон замаасаа буцдаггүй. Цөөн тооны нөхөдтэй үерхдэг, нэг итгэвэл эцсээ хүртэл итгэдэг. Буулт хийх маргах дургүй. Амьдралдаа баяжин хандлагатай.