МҮОНРТ-ийн Өглөө хөтөлбөрөөр анх олны танил болсон хүн бол хөтлөгч Н.Нандинцэцэг.

Өдгөө өөрийн нэрийн Nandia’s ток шоугоор телевизийн салбарт өөрийн орон зайг бий болгож чадсан хөтлөгч Нандиа манай сайтын дуранд өртлөө. Тэрээр тус шоугаараа олонд танигдсныхаа дараа “Барын сүүл явснаас, батганы толгой явсан нь дээр” гээд МҮОНРТ-ээсээ гарсан хэмээн ярьж байсан удаатай.
Харин өдгөө тэрээр дахин хуучин телевиздээ эргэн иржээ. Телевизийн өнгөтэй өөдтэйнүүд нь хэдий сайн цалин, нөхцөл харж ажлаа солих ч байсан байрандаа эргээд л ирдэг. Дассан газрын даавуу зөөлөн, хүнд битгий хэл өөртөө итгэх хэцүү цагт “Таньдаггүй бурханаас, таньдаг чөтгөр дээр” гэж ёстой үнэн үг шүү.



