Одоогоос хоёр жилийн өмнө Холливүүдийн “Waiting for the Barbarians” нэртэй кино манай улсад нээлтээ хийсэн. Тус киноны гол дүрд Б.Ганчимэг, харин туслах дүрд АЖ П.Цэрэндагва, МУГЖ Д.Гүрсэд, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон юм.

Тэднийг тус кинонд монгол хэлээрээ ярихыг санал болгож, тоглуулсан хүн бол “Black Stallion” продакшны үүсгэн байгуулагч, найруулагч Б.Гарамханд.
Дотоод гэхээсээ илүү гадаад зах зээл дээр ажиллахыг илүүд түүнийг үзэгчид “Би ээж болмоор байна” киноны туслах дүрээр илүү мэднэ.
Мөн тэрээр жүжигчин Б.Амарсайханы гол дүрд тоглосон “Итгэл” уран сайхны киног найруулж байсан нэгэн билээ.


