Никитон хамтлагийн басс гитарчин Цогоо буюу Ц.Цогтбаярыг тус хамтлагийн соло гитарчин Өөжгийгийн шавь гэвэл итгэх үү. Түүнийг цэргээс халагдаж ирээд удаагүй байхад Никитон байгуулагдаж, багийн найз Өөжгий нь хамтлагтаа авч байжээ. Никитоныг уналттай жилүүдэд “Гранд” хамтлагт тоглодог байжээ.
Түүнийг урлагийнхан “Шар Цогоо” хэмээн хочилдог.
Хамтлагийнхаа хамгийн даруухан нь гэгддэг тэрээр урт сахлаараа өөрийнхөө имиджийг бүрдүүлсэн нэгэн билээ.