Монголчуудын өмсөж эдэлж, хэрэглэж байгаа эд хэрэглэл, хувцасны өнгө, хээ бүр нь утга учир билэгдэлтэй байдаг.
Тухайлбал, баяр ёслол болон сар шинээр хар өнгийн дээл, хувцас өмсөхийг цээрэлдэг. Учир нь хар өнгийг гашуудал, хар буруу санаа, хөөний өнгө гэж үзэж, баяр ёслол, хурим найранд хувцас хийдэггүй. Харин орчинд цагт энэхүү цээр алдагдсан бололтой. Олны танил хүмүүс энэ жил хар өнгийн дээлээр гангарсаар байна.

Тухайлбал энэ жил Сүнээ бүсгүй их л бодол болж, гунигт автсан нүдтэйгээр хар өнгийн дээлээр гангарсан байх юм.

Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа бар жилд олон сайхан уран бүтээлээрээ бэлэг барина хэмээн амланхан хар өнгийн дээлээр гангарав.
ТЕГ-ын дарга асан Б.Хурцын охин Х.Намуун мөн хар өнгийн гоёл өмсчээ.
Хөөрхөн О.Дөлгөөн мөн л хар өнгийн дээлээр гангарч аваад айл хэсч яваа харагдана лээ.

Олныы дух Б.Цэцэг нэрээрээ танигдсан бүсгүй туранхай харагдах зорилго агуулсан байж болзошгүйгээр мөн хар өнгийн дээл өмсөв.
Жүжигчнээс найруулагч болсон Б.Тамир мөн л хар өнгийн сонголт хийжээ.

Таргалсан ч турж болдог гэдийг өөрөөрөө үлгэрлэж харуулсан жүжигчин н.Чулуунцэцэг гэр бүлээрээ шахуу хар өнгөөр ижилссэн байх юм.
Шинэ цагийн Ромео Б.Шинэбаяр мөн л гэр бүлээрээ хар өнгөөр ижилссэн.
УИХ-ын эрхэм гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гуай эхнэрээсээ сондгойрон хар өнгийн дээлээр сар шинээрээ гангарсан байна.

Б өө мө ргөл, жүжигчний кариераа хосууланхан амьдарч буй жүжигчин Ц.Ганзоригт хар өнгийн дээл зохижээ, зохиж…

УИХ-ын гишүүн С.Батболдын төрсөн, дагавар хүү гэх маргаанд байнга өртдөг Б.Самади хар дээлээр гангарч, хачин их таргалснаа гайхуулсаар л явна.
А рхичин хүний дүрийг гаргууд гаргадаг жүжигчин Р.Адъяа мөн л хар дээл өмсчээ.
Царайлаг эхнэр, хөөрхөн хүүхдүүдээрээ гангарч явдаг жүжигчин С.Тэмүүжин энэ өдөр улаан өнгийн эмжээртэй хар өнгийн дээл өмссөн харагдана лээ…
Олон охины аав жүжигчин Ж.Алтаншагай

Сайхан хүүхний ихэнх шинжийг өөртөө агуулсан гэгдэх жүжигчин Г.Отгонцэцэг
Жүжигчин Г.Ундармаа
Жүжигчин Цасчихэр

Шү үмжлэлд байнга өртдөг Обуна ч энэ удаад хар дээл өмсөж шүүмжлэлд өртөв.
Ёс заншил, өв уламжлалаа дагаж дээл өмсөж байгаа нь бахархууштай. Гэхдээ ёсоо мэддэггүй юм уу? Билэгдэл хамаагүй гэж байгаа юм уу? Загвар хөөж байгаа юм уу баяр ёслолоор хар дээл өмсөхгүй гэдгийг дээрх олны танил эрхмүүд мэддэггүй бололтой.
Өв соёл, түүхээрээ бахархаж, ёс заншлаа өөрсдөөрөө үлгэрлээрэй олны танил эрхмүүдээ

