Монголын загварын сайхан залуусын нэг бол Галбадрах. Өдгөө 34 нас хүрч буй тэрээр сар шинийн баяраар хань бүлээ ар гэрийнхэндээ танилцуулжээ.

Түүний хос дээлээр хослон хайр сэтгэлээр холбогдсон бүсгүйг Хайнал Виола Нонна гэдэг. Хөл хорионы үеэр үзэгчдэд хүрсэн “Гэгээн учрал” киноны Уянга бүсгүйн дүрд тоглосон энэ бүсгүй багадаа Унгарт амьдарч байгаад монголд суурьшсан нэгэн.
БНХАУ-д сэтгүүлч мэргэжлээр сурдаг тэрээр Галбадрахаас 10 гаруй насаар дүү бөгөөд монголоор сайн ярьдаггүй гэсэн шүү.


