Гурван охин хамтлагийн дуучин Х.Ану 35 насны босгон дээр гэр бүл зохиож, бяцхан хүүтэй болсон.
Хүүдээ дахин дүү төрүүлж өгөх бодолгүй явдаг тэрээр дүүмэд бизнесмэн нөхрөө дагаж энд тэндэхийн арга хэмжээнд уригдах нь их болжээ. Түүний нөхөр улс төр, бизнесийнхэн дундаа үеийнхээ манлайлдаг бөгөөд ирээдүйд УИХ-ын гишүүний сэнтийд сууж байвал гайхах явдалгүй гэдгийг үеийнхэн нь хэлдэг.
Дуучин бүсгүйн хувьд хамтлагийн гишүүдээсээ хамгийн олон дурлалын намтартай гэдэг. Үүнийгээ ч хэвлэлд ярилцлага өгөхдөө нууж хааж байгаагүй. Тэр өдгөө 38 насны босгон дээр ирсэн ч гадаад үзэмж, гоо сайхнаараа 25 настай залуу бүсгүйчүүдтэй өрсөлдөхүйц харагдаж байгаа биз…