Монголын урлагт өөрийн хүчирхэг хоолой, дахин давтагдашгүй өнгө төрхөөрөө ялгардаг уран бүтээлч бол дуучин Б.Маралжингоо.
Өдгөө 30 насны босго алхаад хэдэн оныг үдэж буй ч тэр ганц бие хэвээрээ. Хайр сэтгэлд цаг зав гаргахаас илүү эзэндээ хаягдсан муур, нохойнд цаг зав гаргаж, сэтгэл зүрхээ зориулдаг тэрээр Сартуул удмын охин. Европчуудыг санагдуулам өндөр хамар, өргөн хөмсөг, шар царай, хүнхэр нүдтэй дуучин бүсгүй удам угсаагаараа ч бахархадаг гэдгээ илэрхийлэх дуртай.
Ташрамд дуулгахад, Сартуул овгийн дотор нь Кэнчээнид сартуул, Бамбадай сартуул, Халх сартуул, Буриад сартуул, Буянт сартуул, Шинжиг сартуул, Махан сартуул, Гураг сартуул, Гурних сартуул, Баахшил сартуул, Модоргон сартуул гэж ангилдаг юм билээ.