“Choi Hainzan” продакшны үүсгэн байгуулагч, продюсер, жүжигчин Ч.Ундрал өдгөө гэр бүлийн хамт Тайландад аялж явна.
Өдгөө 41 настай тэрээр залуу нөхөр Даваадорж, хүү Хабул, охин Дагинаа нарын хамт дурсамж бүтээж яваа юм.
Жүжигчин Ч.Ундрал, найруулагч Б.Баатар нарын дундаас төрсөн хүүг Б.Хабул гэдэг. Хөлбөмбөгийн хорхойтон энэ өсвөр насны хүүг аав ээж нь өөр өөрсдийнхөөрөө хайрладаг гэдгээ цахим хуудаснаа илэрхийлдэг. Хабул хүү хэдийнэ 10 нас хүрсэн “том залуу” болжээ.
Хэдийгээр найруулагч Б.Баатар өмнөх нөхрөөсөө хоёр хүүхэдтэй салсан П.Анужинг сонгоогүй боловч эхнэр, хүү хоёртоо эргэж очоогүй билээ. Нэгэнт өнгөрсөн амьдрал хойно, жүжигчин Ч.Ундрал ч хэдхэн жилийн дараа шинэ сонголт хийж “ХИТ” нэвтрүүлгийн хөтлөгч Н.Давааням агсны хүү Д.Даваадоржтой сууж, бяцхан охинтой болсон.
Б.Хабул хүүг хойд аав болох Д.Даваадорж өөрийн хүү шигээ халамжилж хайрладаг гэсэн шүү.