Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай хэзээнээс МАН-ын улаан фен. Тэр утгаараа ч юм уу, дөч хүрээгүй насандаа Төрд үнэлүүлж “Алтангадас” одонгоор энгэрээ мялаасан цаг саяхан.
Тэрээр саяхан нэгэн киноны нээлтэд үндэсний уламжлалт дээлээ өмсөж, алдарт “Алтангадас” одонгоороо гангарчээ.
Ташрамд дуулгахад, түүний аав клубийн эрхлэгчээр олон жил ажиллажээ.
Аавыгаа дагаад урлагт дуртай болсон тэрээр хүүхэд байхаасаа тайзан дээр өссөн гэдгээрээ бахархадаг. Тиймээс багаасаа урлагийн хүн болно гэж бодож, мөрөөдөж явсаар СУИС-ийн жүжигчний ангид орж байжээ.







