МУГЖ Д.Ганцэцэг ооны эвэр шиг хоёр хүүтэй. Том хүү Хангай нь өдгөө “Хүндэт харуул”-ын гэдгээр алдаршсан Зэвсэгт хүчний 032-р ангид алба хааж буй.

Тэгвэл хүүгийнх нь алба хааж буй ангийн захирагчаас жүжигчин бүсгүйд талархалын захидал иржээ.
Тус захидалд “байлдагч Хангайг хариуцлагатай, дарга нараас өгсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүдэг, дайчин нөхөддөө зөв үлгэр дууриалал үзүүлдэг” тухай дурьдсан байна.
Мөн хүүгээ зөв хүмүүжлээр өсгөж төлөвшүүлсэн ар гэрийнхэнд нь талархаж буйгаа илэрхийлжээ.




