Монголын орчин үеийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлж буй эмэгтэй репперүүдийн төлөөлөл бол Mrs M.
Давтагдашгүй хоолой, өвөрмөц өнгө төрхөөрөө аль хэдийн залуусын сонсох дуртай реппер болсон Mrs M-ийг нүдний шилгүйгээр төсөөлөх аргагүй. Анх урлагт орж ирэхдээ л энэ төрхөөрөө байсан тэрээр яагаад нүдний шил зүүдэг тухайгаа өөрийн цахим хуудаснаа онцолжээ.
Тэрээр “Анх хар нүдний шил зүүх санааг эмээгээсээ авсан. Намайг урлагаар явуулахгүй гээд нуугддаг байсан. Сүүлдээ тэгээд дүр төрх болоод одоо бүр шилнээсээ салж чаддаггүй хүн болсон шд” хэмээн бичжээ.
Реппер Mrs. M-ийн хувьд анх “Unicorn” гэдэг амьд хөгжмийн хамтлагт бөмбөрчин байжээ. Тэрээр хамтлагаараа 2008 оноос 2012 он хүртэл зохион байгуулагдсан “Playtime”-д амьд хөгжмөөр дагнаж, алгасалгүй оролцож байсан гэдэг. Ингэж явсаар нэг л өдөр дуулдаг авьяасаа нээжээ.

