80-аад оны дунд үед эгч дүү гурван Урнаа уянгалаг дуунуудаараа ёстой л байлдан дагуулж байлаа.
Олон жил хаалттай нийгмийн тогтолцоонд баригдсан Монголын нийгэм энэ үед хойд хөршид өрнөсөн перестройка-гийн үнэрээр өөрчлөгдөж эхэлсэн үеийг хэлэх үү, дуу хөгжим хүртэл өөр өнгө аястай болж байв.

Чухам энэ үед эгч дүү гурван Урнаа хэзээ ч давтагдахгүй дуу хоолойгоор хүүхдийн дуу дуулж, Монголын радиогоор өглөө, үдэшгүй явж, сонсогчдыг сэрээж бас унтуулдаг байсныг тэр үеийнхэн андахгүй.
“Уучлаарай Зулаа” дуу нь одоо ч хитийн жагсаалтаас гардаггүй. Ийн хар багаасаа гар гараасаа хөтлөлцөн урлагт хөл тавьсан эгч дүү гурав одоо ч энэ л гэр бүлд үнэнчээр зүтгэж, амьдрал хувь заяагаа залж яваа нь гайхалтай хувь тавилан гэлтэй.
Том эгч МУГЖ У.Уранчимэг
“Хувьсал”продакшнаа хариуцан ажиллаж, дэлгэцийн урлагт хүч сорьж буй. Дунд Урнаа буюу У.Уранцэцэг нь сонгодог урлаг тэр дундаа дуурийн эх орон Италид хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийд данстай дуулаач. Хаа сайгүй тун ч ховор байдаг клартурный сопран буюу гургалдай хоолойтой учраас баруунд тун ч өндөр эрэлттэй байдаг төдийгүй сонгодог урлагийн өлгий нутгийнхан хатагай Уранцэцэгийг алтан гургалдай хэмээн өргөмжилдөг гэдэг. Өдгөө Итальд сууршин амьдардаг У.Уранцэцэг эх орондоо эргэн ирж, өндөр настай аав ээждээ золгожээ.
Харин бага Урнаа буюу У.Уранзаяа нь
хэдийгээр урлагийн карьераа
үргэлжлүүлээгүй ч урлагийн хүний гэргий болсон. “Номин талст” хамтлагийн дуучин Хаянаагийн гэргий тэрээр нөхрийнхөө найдвартай ар тал төдийгүй чамбай залуу бизнесвумэн гэгддэг.

