Дуучин А.Түмэн-Өлзий, жүжигчин Л.Сөрөлт нар ирэх гуравдугаар сард гадагшаа явж, гадаад дахь монголчууддаа тоглолтоо хийхээр болжээ.

Энэ тухайгаа А.Түмэн-Өлзий цахимаар мэдэгдсэн байна. Түүний постны дор нэгэн иргэн “Солонгост битгий ирээрэй” хэмээн бичсэн нь дуучин бүсгүйн “уурыг барсан” бололтой.
Түүнд хандаж “Эгч нь чиний шал угааж олсон хэдэн цаасыг авахгүй, айлтгүй” хэмээн бичсэн нь олны дургvйцлийг хүргэв.






