Ардын дууч Д.Бурмаа гэж хөөрхөн, сайхан нь гайхагдсан бүсгүй бий.
Улсын начин Насандэлгэртэй ханилж, гурван хүүхдийн ээж болсон тэрээр сүүлийн үед сэм сэмхэн нөхрийнхөө араас сураг тавьдаг болжээ. Учир нь түүний хань хэд хоногоор хэл сураггүй алга болдог болсон гэнэ шүү.
Тэрээр “Гурван хүүхдийн маань аав гэрээсээ гараад хоёр хоног сураггүй болчихлоо, үзсэн харсан хүн байна уу” гэж цахим хуудаснаа хүртэл бичих болсон байна.
Ямартаа ч, эрхэмсэг гоо дуучин бүсгүйн эр нөхөрт фенүүд нь үг дайж, нойрыг нь хугасалж, сэтгэлийг бүү чилээлгээрэй гэх болсон гэнэ шүү.