Монголын кино урлагт хөөрхөн хөвсгөр бүсгүйчүүдийн дүрийг тодоос тод гаргадаг бүсгүй бол жүжигчин М.Аззаяа.

Өдгөө 37 настай тэрээр анх “Сайн уу амьдрал минь” киноны нэгдүгээр хэсэгт оюутны байрны өрөөний найз охины дүрд тоглож байсан.
Түүнээс хойш “Cool аав”, “Шумка” зэрэг 20 гаруй кинонд царайлаг, хөвсгөр бүсгүйчүүдийн дүрд тоглосон.
Түүний хувийн амьдралыг сонирхвол, хоёр хүүхэдтэй ганц бие ээж. Анхны амьдралаа оюутан ангийнхаа хөвгүүн, найруулагч Бодьбаатартай эхлүүлсэн ч хэдэн жилийн өмнө хоёр тийш болсон гэдэг.




