Өнөөдөр Монголын авьяас билэг төгөлдөр, билэг танхай гурван найрагчийн мэндэлсэн өдөр тохиож байна. Тэд бол Монголын яруу найргийн тод үзэгдлүүд байсан.
Тиймээс ч ард түмний дунд тэднийг дурсах дурсамж хамгийн их байдаг.
21 жилийн зайтай нэг өдөр төрсөн тэдний амьдралын түүхийг харахад төстэй тал ч ажиглагддаг.
Ринчиний Чойном /1936-1979/
Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2-р сарын 10-ны өдөр Ринчиний хүү болон төржээ. Эцэг эхээс Чойномусурияа нэрийг өргөмжлөн авсан хэдий ч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ алдаршсан байна.
Р.Чойном бага сургуулийн 4-р ангийг онц дүнтэй төгссөн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагүй байдаг.
Хэдий тийм боловч өөрийн хичээл зүтгэл, авъяас билгийн хүч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бүтээдэг, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан нэгэн.
1953 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороо, “Ардын Депутат”-уудын хурлын гүйцэтгэх хорооны “Урагшаа” сонины газарт машины бичээчээр орж хөдөлмөрийн мөр хөөжээ.
1956 онд нийслэл Улаанбаатар хотноо нүүж ирээд “Монголын урчуудын эвлэлийн хороо”, Улсын төв музей, “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн хэвлэх газар зэрэг байгууллагуудад сийлбэрч, барималч, зураачийн ажлыг хийж байжээ.
Тэр ийн ажиллахын сацуу 1961 онд “Залуу нас” найраглал, 1964 онд “Хүн” шүлэглэсэн роман бичээд ном болгон хэвлүүлжээ. Энэ хоёр зохиол нь Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс 1968 онд хэвлүүлсэн “Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх”-нд өндөр үнэлэгдсэн гэдэг.
“Хүн” шүлэглэсэн роман 1990 оны 6 дугаар сард дахин хэвлэгдсэн ба Өвөрмонголд “Өнөр цэцэг” сэтгүүлийн 1991 оны 1 дүгээр сарын дугаараас эхлэн нийтлэгдэж байсан.
Р.Чойном 1967 онд бие нь дахин муудаж өвчний группт орсноос хойш албан ёсоор улсын байгууллагад ажиллаагүй ажээ. Түүнийг 1969 онд БНМАУ-ын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж барлан тараасан гэх нэрийдлээр ба ривчла н шийтгэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид 4 жил хоp и х ял эидлүүлжээ.
Р. Чойномыг бари вчлах болсон шалтгаан нь түүний найз агсан Бямбын Очирхуягийн дэвтэртээ хуулж авсан улс төрийн шүлгүүдээс үүдэлтэй гэдэг.
1990 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Утга зохиол урлаг” сонинд нийтлэгдсэн сэтгүүлч Г. Жамъянгийн Б. Очирхуягтай хийсэн хийсэн ярилцлагад Б. Очирхуяг ярихдаа “1967 онд миний нөхөр /Р.Чойном/ Хэнтийд яваад овоо бүтээлтэй хүрч ирсэн. Хөх дэвтэр дүүрэн шүлэг нь манайд л хэвтэнэ. Би шүлгүүдийг нь уншсаар байгаад цээжилчихсэн.
Хаана итгэсэн хүндээ, хал амцуухан бол хэнд ч хамаагүй, өөрийнхөө муусайн шүлгийг, Чойномынхоо шүлэгнээс ч уншаад өгчихдөг байж билээ..
Чойномынхоо шүлгийг хэд хэдэн хүнд уншсан юм. Зарим нь сэмхэн дуу хураагуурт бичиж байсан. Ингээд биднийг далдуур хянаад л байж. Тэгсэн чинь нэг мэдэхнээ Баянхонгор аймгийн аюулаас хамгаалах хэлтэст хүрчихсэн байсан” гэжээ.
1969 оны өвөл “Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам”-ны Баянхонгор аймаг дахь хэлтэст баригдсан Б. Очирхуяг Улаанбаатар хот дахь НАХЯ-ны төвд шилжиж мө рдөнд хэдэн сарын турш хор игджээ.
Дэвтэрт нь хуулж авсан шүлгүүдийн тухай түүнээс асуухад “Өөрөө бичсэн”, “гудамжнаас олсон” гэж зүтгээд байж. Эцэст нь мөрдөн байцаагчийн ширvvн байцаалтанд шүлгийн эзэн нь Чойном мөн болохыг яахын аргагүй хүлээн мэдүүлжээ. Ингээд 1969 оны зун Чойном бари вчлагджээ.
1969 онд бари вчлагдаж 1973 онд суллагдаад, 1979 оны 4 дүгээр сарын 24-нд 43 насандаа өвчнөөр нас баржээ. 1990 онд Төрийн шагнал нэхэн олгосон юм.
Зарим уран бүтээлээс нь дурдвал:
Хүн шүлгэн романаас эхлээд -Ээждээ айлгаж хэлсэн үгс, -Зарим заримдгуудад зориулсан шүлэг, -Бяцхан сургаал-1, -Залуу нас, -Архи, -Бяцхан сургаал-2, -Бяцхан сургаал-3, -Уншигч танаа, -Манцуйтай жаал, -Захидал, -Анхан өлгийнөөсөө гарахад, -Бяцхан сургаал-4, -Аавын хүү нэгэнт доройтсон бол, -Хүн танаа, -Ямар ч хүн хэрвээ, -Шулмас хийгээд бурхан гэдгийг чинь, -Yхэл, -Алдаа, -Толь, -Бүсгүй таньд гэсэн уран бүтээлүүд нь алдаршсан.
…Дээл өмсдөг Балбарын дээдэлдэг юм нь хас…
Очирбатын Дашбалбар /1957-1999/
Монгол улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч О.Дашбалбар 1957 онд Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт төржээ.
О.Дашбалбар нутагтаа бага дунд сургууль, Омскийн хөдөө аж ахуйн ТМС, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. Тэрбээр 1985 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн гадаад харилцааны мэргэжилтэн, “Утга зохиол урлаг” сонины ажилтан, 1990 оноос МҮЧЗЭ-ийг байгуулж, тэргүүлэгч даргаар нь ажиллаж байв.
Тэр дунд сургуульд байхаасаа л шүлэг зохиол бичжээ. 23-н насандаа монголчууд бидний унших дуртай “Амьддаа бие биеэ хайрла” шүлгээ бичжээ.
“Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх…
О.Дашбалбарын бүтээл нь түүнийг олонд таниулж, олон шавийн багш болгожээ. “Оддын аялгуу”, “Жаахан шарга”, “Гэрэлт хайр”, “Гол ус намуухан урсана”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бие биеэ хайрла, хүмүүс ээ” зэрэг 10 гаруй ном гаргасан. Түүний “Талын хөх чоно”, “Дарьганга аялгуу”, “Тэнгэр шиг бай”, “Янжинлхамыг баясгах дуулал” зэрэг шүлгүүд нь эдгээр номонд нь багтжээ.
1998 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1996 онд төрийн шагнал хүртсэн. Түүний уран бүтээлийн 5 боть ном 2004 онд хэвлэгджээ. 2007 онд “Оюун санааны яруу найраг” ном нь хэвлэгдсэн. Мөн түүний “Гол ус намуухан урсана”, “Газрын төлөөх тулалдаан эхэллээ”, “Оюуны санааны яруу найраг” номуудыг нь Английн монголын уран зохиол судлаач, орчуулагч Саймон Вэккхам Смит англи хэлнээ орчуулан хэвлүүлсэн байна.
Тэрбээр 1990-1992 онд Монгол улсын шинэ үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат байлаа. О.Дашбалбар Сүхбаатар аймгийн 63-р тойргоос УИХ-ын гишүүнээр 1996 онд МУНН-аас нэр дэвшин сонгогдож, парламентад ард түмний дуу хоолойг илэрхийлж байв.
Урт үстэй, дээл голдуу өмсдөг тэрбээр чуулган дээр голчлон газар шороо, эх орон сэдвээр ярьдаг байж билээ.
Тиймээс ч түүнийг нас барсаны дараа хип хоп “Энхтайван” хамтлагийнхан “Тали йгаачийн дурсгалд хэмээх дууг С.Зориг агсан тэр хоёрт зориулан дуулж байлаа.
Тэр дунд “…Дээл өмсдөг Балбарын, дээдэлдэг юм нь хас…” хэмээх мөр байдаг юм. УИХ-ын танхимд тэр С.Зориг, Л.Энэбиш агсан болон Н.Энхбаяр нартай нөхөрлөж явсан.
О.Дашбалбар УИХ-ын гишүүдийн гаргаж буй хуулийг ихэд шүү мжлэн, чанга дуугардаг байв. “Зөвхөн өөрсдийнхөө явцуу эрх ашгийг хөндөхөөр сөрөг хүчин болчихоод, өөрсдөд нь хэрэгтэй асуудал бол “зөвшилцөж” улс төрийн соёлтон болчихоод байвал инээдэмтэй хэрэг”, “Нэг хэсэг хүн намаасаа урваж л байг.
Харин би намаасаа гарлаа ч эх орноосоо, Монгол улсаасаа урваагүй, Монголд газар хэрэгтэй” гэж л ярьдаг байлаа.
Мөн өөрийг нь байнга ха рааж, дор омжлох нөхдүүдэд “До ромжлох тусам би Долоон бурхан од шиг гялалзана” гэсэн хариуг барьж Ж.Наранцацралтаас урвасан сайд нарыг “Эд бол ур вагчид” хэмээн улайтал хэлж явсан нэгэн.
Лхамсүрэнгийн Ганзул /1979-2018 он/
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзул 1979 оны хоёрдугаар сарын 10-нд Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн. Баян-Агт сумын 8 жилийн дунд сургууль, Булган сумын 10 жилийн сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн. Ажлын гараагаа “Улаанбаатар таймс” сониноос эхэлж, Улаанбаатар төмөр замын “Ган зам” сонин, “Шинэ Монгол” радио, Монголын Үндэсний олон нийтийн радиогийн Уран зохиолын редакци, Зиндаа.мн сайт, “Зиндаа” сэтгүүлд сэтгүүлч, тоймчоор ажиллаж байсан авьяаслаг сэтгүүлч, уран бүтээлч байв.
Л.Ганзул “Нэгэн цагийн галбир”, “Сэтгэл бүрдийн тойром”, “Улирлын гүн” яруу найргийн ном хэвлүүлжээ.
Монголын ард түмний дунд түгэн дэлгэрсэн “Жиндээх салхигүй хорвоо”, ”Марал буусан шөнө”, “Төгөлдөр гоо”, “Хайр” тэргүүтэй олон дууны үгийг туурвисан уянга төгөлдөр яруу найрагч байлаа. Түүний Монголын утга зохиол, сэтгүүл зүйд бүтээсэн бүтээлийг төр засгаас үнэлж, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасан бөгөөд Монголын Зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагнал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэг”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, шагнал хүртээжээ.
Тэрээр “Болор цом” яруу найргийн наадмын тусгай байрын гурван удаагийн шагнал хүртэж, “Цагаан уул”, “Ган үзэг”, “Алтан цом” зэрэг яруу найргийн наадмын тэргүүн байрыг эзэлж байлаа.

