Монголын хип хоп ертөнцөд өөрийн өнгө төрхтэй гарч ирсэн хамтлаг бол “Татар”. Гурван гишүүнээс бүрдэх тус хамтлагийнхнаас хамгийн “хөдөлгөөнтэй” нь басс хоолойгоор үглэдэг Мөөжиг буюу Д.Мөнхчулуун. 
Өдгөө өөрийн хамтлагийн нэрээр койн гаргаад байгаа тэрээр одонгийн хүүхдээ оны өмнө өлгийдсөн.

Тэрээр үзэсгэлэнт эхнэр С.Ононгийн гэрэл зургийг нийтэлж “Аальгүй охин минь өвдөөд төрөхийн өрөө рүү орлоо. Ингээд бидэн хоёр алдарт ээж аав боллоо” хэмээн бичиж байсан.

Түүний хувьд ид мандаж байхдаа эхнэртэйгээ танилцаж, гэр бүл болж байсан гэдэг.
Гэвч тэднийг гэр бүл болоход хадмууд нь ихээхэн дургүйцэж, багагүй саад бэрхшээлийг даван туулж байсныг Д.Мөнхчулуун нэгэн хэвлэлд ярьж байсан түүхтэй.



