Монгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын том охин Б.Намуун нэгэн цагт “тэргүүн охин” тодотголтой явсан.
Өдгөө 32 настай тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэргэжлийн зураг авалтад орсон зургуудаа дэлгэжээ.
Тэрээр “Эмэгтэй хүн бүр зориг, цаг заваа гаргаад мэргэжлийн зураг авалт нэг ч болтугай хийлгэж үзэх ёстой санагдлаа. Эхэндээ ичээд хэцүү байсан ч даваад гардаг юм байна” хэмээн бичжээ.
Б.Намууны хувьд багаасаа загвар зохион бүтээх, фото модель болох сонирхолтой нэгэн байсан гэдэг.