Монголын хамгийн хөөрхөн бүсгүйчүүдийн нэг бол О.Дөлгөөн.
Сошиалд өөрийн амьдралын хэв маягийг харуулдаг тэрээр дахин фитнесээр хичээллэж эхэлж буйгаа онцолжээ. Түүний хувьд дөрвөн сар орчим фитнесээс завсарлага аваад байсан юм.
Энэ удаад МУГТ Г.Угалзцэцэг багш дээрээ бус өөр багш дээр ийнхүү хичээллэж эхэлсэн бололтой.
Энэ тухайгаа тэрээр “Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх хамгийн гоё.Дөрвөн сарын дараа учраас бүгд яг анхных шигээ хэцүү эхэлж байна шүү” хэмээн онцолсон байна.

