Гала хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо өдгөө 38 настай ч биеэ маш сайхан авч явдаг эмэгтэй.
Бараг л 20 настай, хонгорхон зүстнүүдээс ялгарахааргүй харагддаг тэрээр өөрийн гоо үзэсгэлэндээ сэтгэл хангалуун явдаг.
Тэгвэл тэрээр өөрөөсөө даруй 20 насаар эгч улс төрч Ц.Оюунгэрэлийн толиог биширч буйгаа цахим хуудаснаа тэмдэглэжээ.
Өдгөө 50 насны босго алхсан Ц.Оюунгэрэл хатагтай урьд өмнөхөөсөө илүү залуулаг толиотой, хөөрхөн сайхан харагдаж байгааг Ч.Уранхолбоо магтаж амжжээ.
Бүсгүйчүүдийн хувьд хамтдаа нэгэн төрлийн бүтээгдэхүүний реклам сурталчилгаанд хамтдаа мэргэжлийн зураг авалтад оролцсон байна.о