UBS телевизээс зохион байгуулсан “Universe best songs” наадмын хөтлөгч, загварлаг, заримдаа хэтэрхий галзуу мэт хувцасладаг хөтлөгч Н.Хулан гэх бүсгүйг эчнээ таних хүмүүс олон.
СУИС-ийн харьяа Радио, телевизийн дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн тэрээр өдгөө “Гүмүда” сэдэвчилсэн дэлгүүрийг үүсгэн байгуулагч, “Гамма”-гийн амьдрал судлаач, “Богд” банкны маркетингийн менежерээр ажиллаж байна. Олон ажлаа амжуулахын зэрэгцээ “A Year to remember” номоо маш амжилттай худалдан борлуулж буй Нэмэхбаярын Хулан хэмээх бүсгүй өдгөө анхны үрийн зулайгаа үнэрлэхээр тэсэн ядан хүлээж буй аж
Тэрээр энэ жил 30 нас хүрч буй юм.