Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Н.Мөнхнасан: Ханшийн алдагдал хүлээж байгаа ч Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлнө
Папарацци

Н.Мөнхнасан: Ханшийн алдагдал хүлээж байгаа ч Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлнө

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/11/2022Шинэчилсэн:02/11/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан:

Цар тахлын өнгөрсөн хугацаанд манай улсын хөгжил дэвшилд цементийн үйлдвэр ямар хэрэгтэй байсныг сайн ойлгосон байх. Өнөөдөр хэдий хил нээгдсэн ч бид импортын цементийг нэг тонныг л гэхэд 400 мянган төгрөгөөр оруулж ирэх нөхцөл үүсээд байгаа. Энэ үед цемент үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ 200 мянган төгрөгөөс доош үнээр худалдаалж байна.

Барилгын материалын үнэ ерөнхийдөө их өссөн. Хөгжлийн банкнаас зээл авсан гурван цементийн үйлдвэрт тулгараад байгаа асуудал нь ханшийн зөрүү юм. Учир нь тухайн үед Хөгжлийн банкнаас Засгийн газрын тогтоолын дагуу зээлийг төгрөгөөр олгох байсан ч ам.доллараар олгосон. Үүний үндсэнд ханшны маш их алдагдалд орсон. Үндсэндээ ханшны алдагдалтай төлбөрөө төлөөд явж байна.

Монцемент үйлдвэрийн хувьд нийт 126,6 тэрбум төгрөгийн санхүүжилт авснаас 118,1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгээд байна. Үлдсэн зээлийн төлөлтөө хийх болно. Бид ханшийн алдагдал болон бусад зээлтэй холбоотой асуудлаар төр засаг болон Хөгжлийн банктай хэлэлцээр хийгээд явж байна. Бидний үйл ажиллагаанд цар тахал тулгарснаар маш их сорилтыг давах шаардлагатай болсон. Цар тахлын үе буюу өнгөрсөн 2020, 2021 оны үед дөрвөн удаа хөл хорио тогтоосны улмаас 213 хоног үйлдвэр хаалттай байсан юм. Энэ үед аль ч цементийн үйлдвэр төлбөрөө төлөх ямар ч боломжгүй.

Мөн хэрэглээний зээлийг бид аж үйлдвэрийн салбарын урт хугацааны зээлтэй андуурч байна. Энэ зүгээр нэг хороолол барьж ашгаа хийгээд гарах төсөл биш.

Олон улсад цементийн үйлдвэрийн санхүүжилт 10-15 жилийн эргэн төлөгдөх хугацаатай байдаг. Анх зээл авахдаа бид ханшийн зөрүүнээс үүдэж аль болох хурдан төлөх графикийг гаргаж 2019-2020 он хүртэл илүү төлөлттэй явсан.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.