Зохиолын дууны ертөнцөд уран бүтээл, хувийн амьдралаа ил тод байлгахаас “айдаггvй” уран бүтээлч бол Э.Чулуунчимэг.
Анхны амьдралаасаа төрсөн Б.Аялгуу охиноороо бахархаж буйгаа тэрээр цахим хуудаснаа онцолсон байна.
Түүний охин Б.Аялгуу өдгөө 10 нас хүрч буй бөгөөд өглөө, оройд ээжийнхээ хоолыг бэлдэж өгдөг болсон аж.
Энэ тухайгаа дуучин Э.Чулуунчимэг “Охинтой байх сайхан юм аа. Өглөө 8 цагт босоод ээжийгээ ажилдаа гарахад ийм хоол бэлдэж өгөөд гаргаж байгаа юм. Шөнө ирэхэд чанаад бэлдсэн байсан” гэжээ.