МУГЖ С.Жавхланг танихгүй мэдэхгүй хүн ховор. Оюутан байхаасаа олонд танигдсан тэрээр УИХ-д ч түмэн олноо төлөөлөн сууж байв.
Амжилттай яваа эрийн ард ухаалаг бүсгүй байдаг гэх үлгэрээр түүний хоёрдахь гэргий уртын дуучин Г.Эрдэнэчимэгийг олон нийт ихээхэн үнэлж, сайшаадаг.
Г.Эрдэнэчимэг бүсгүйн хувьд дуучин эрд гурван охин, нэг хүү төрүүлж өгсөн Архангай нутгийн бүсгүй. Гадаад гоо үзэсгэлэн шигээ дотроо ч хүнлэг, ухаалаг, монгол бүсгүйн сайхан шинжийг агуулсан бүсгүй гэж ойр дотныхон нь өгүүлдэг.
Г.Эрдэнэчимэг бүсгүйн хувьд энэ жил 39 настай. Эл дуучдын дундаас төрсөн том охин аав ээжийнхээ авьяасыг өвлөж, дуулж эхэлсэн байна лээ шүү.