Дуучин А.Түмэн-Өлзий, жүжигчин Л.Сөрөлт нар ирэх гуравдугаар сард гадагшаа явж, гадаад дахь монголчууддаа тоглолтоо хийхээр болоод байгаа гэвч уг тоглолт хойшлогдож магадгүй болоод байна.
Энэ тухайгаа А.Түмэн-Өлзий цахимаар мэдэгдсэн үед түүний постны дор нэгэн иргэн “Солонгост битгий ирээрэй” хэмээн бичсэн нь дуучин бүсгүйн хариулт сошиал орчинд шуугиан тариад байгаа билээ.Тэгвэл тэрээр өнөөдөр Хоpт хавдараар шана л ж буй Б.Очир-Эрдэнэ хүүгийн эмчилгээнд зориулж, дуучин А.Түмэн-Өлзий 5 сая төгрөг хандивлажээ.
Цахим хуудаснаа “Би хар бага наснаасаа зов сон нэгэнд чадлаараа тусалсаар ирсэн.энэ миний хүмүүжил надад өөр санаа бодол байхгүй.сайхан сэтгэлийг минь хүртэл харлуулхаа боль одоо” гэв.
Мөн тэрээр “Би нэр хүнд хайж хэзээ ч ийм зүйл хийхгүй тэгээд ч би хүн а лаагүй х улгай хийгээгүй хүн зо доогүй.арай хэтэрч байна бу лшин дээр минь бүжиглэх нь холгүй аймаар нийгэмд амьдарч байгаагаа л мэдлээ.нэг л амьдрах насанд үгийн муугаар нэгнээ битгий хэмлэ гуйя арай хэтэрлээ одоо.
Би чинь бас хүн ш дээ эмэгтэй хүн эх хүн ш дээ.нэгэндээ жаахан ч гэсэн хайртай байлдаа.сайн ч явж болохгүй муу ч явж болохгүй ганц жижиг алдаан дээр ямар аймаар адлаж дэвсэлж vхмээр санагдтал нь дайрдаг юм бэ эх мин охин минь бүгд хүнд 3 хоногийг өнгөрөөлөө ш дээ одоо болно ш дээ” гэжээ.

