Жүжигчин М.Баярмагнай Баянхонгор аймгийн уугуул, эхээс зургуулаа, айлын том хүү.
Тэрбээр өнгөрсөн жилийн сар шинээр цар тахлын улмаас ээждээ очиж чадсангүй хэмээн нулимс унаган ярьж суусан.
Харин энэ жил тэрбээр ээжийгээ нийслэлд авч ирж шинэлсэн.
Жүжигчин залуу энэ тухайгаа “Ээж маань анх удаа Улаанбаатар хотод шинэллээ. Үр хүүхэд, ач зээ, хүргэн бэрүүд бүгд л ээжээс бэлэгээ авах гээд оочирлоостой. Бидний золголт гэр бүлийн хүрээнд сайхан болж өндөрлөлөө. Хайртай ээждээ урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе.” хэмээн өнөр бүлийнхээ зургийг нийтэлсэн юм.
Ээжээсээ бэлэг авахаар дугаарлаж буй жүжигчин залуугийн халуун ам бүлийн зураг сошиал орчинд олны анхаарлыг татаад байсан.
Тэгвэл Магнай хүү Алтан Москвад явна.Тэрээр Монгол дээлээрээ гангарч явна шүү.