Хошин урлагийнхан дундаа авьяаслагт тооцогддог “Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзаан.
Тэрээр 4 хүүхдийн аав, өнөр өтгөн гэр бүлийн эзэн. Өнөөдөр түүний амин хайртай охин Э.Амина The Voice of Mongolia шоу нэвтрүүлгийг чимлээ.
Тэрээр төгөлдөр хуурч мэргэжилтэй бөгөөд өөрийн дотоод ертөнцөд нуугдсан алмаз мэт хоолойгоороо шүүгчдийг алмайрууллаа.
Хэдийгээр хүссэн шүүгчийнхээ багт орж чадаагүй боловч түүний аялал хэрхэн үргэлжлэхийг дараа дараагийн шат дээр харцгаая.
Эрдэнэзааны гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Шууд үзэх: https://ori.mn/details/32006