Найруулагч Б.Тамирын экс гэргий жүжигчин Золзаяа буюу Золоо өдгөө өөрөөсөө даруй 6 насаар дүү реппер Roockie буюу Мөнгөнбаганыг хайртаараа сонгож хамтран амьдарч буй.

Өнгөрсөн зунаас харилцаагаа эхлүүлсэн тэд өнөөдөр тохиож буй Хайрын баяраар хамдаа жаргалтай байгаа гэрэл зургаа цахим хуудаснаа нийтлэжээ.

Жүжигчин бүсгүйн хувьд энэ онд 32 нас хүрч буй. Гэвч энэ гэрэл зургаас ажихад дөнгөж анхны хайртайгаа учирсан мэт 20 настай хонгор зүстэй бүсгүйгээс ялгарахгүйгээр харагдаж байгаа биз.





