“Urban talk”, “Учиртай урилга” зэрэг шоугаараа олонд танигдсан хөтлөгч Я.Учрал өөрийн цахим хуудаснаа хүүгийнхээ зургийг ил гаргав.
Тэрээр анхны амьдралаасаа Тэмүг гэх хүүтэй бөгөөд хүү нь өдгөө ийм том эр болжээ.
Хэдийгээр хөтлөгч залуу хүүтэйгээ хамт амьдардаггүй ч байнга уулзаж, цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсдэг аж.
Тэрээр өөрөө төрсөн эцгээсээ тусдаа өссөн учраас хүүгийнхээ сэтгэлзүйг их ойлгодог талаар найз нөхөддөө ярьдаг гэсэн шүү.