Монголын хошин урлагийн ертөнцөөс тодрон гарч ирж буй царайлаг залуусын нэг бол жүжигчин Баттулга буюу Батушка.
Нэгэн цагт дуучин Наратай болзож, нэг гэрт орохоос наагуур дотносож явсан тэрээр энэ жил 36 настай ч гоонь эрийн амьдралаар хорвоог туулж буй. Нарагаас хойш найз бүсгүйтэй болсон болов уу хэмээгддэг тэрээр Гэгээн хайрын өдрөөр өөрийн Валентинаа ил гаргав.
Түүний “хайрын эзэн” хиймэл хүүхэн аж. Магадгүй монголын анхны хиймэл хүүхэнтэй гэрлэсэн залуу жүжигчин Батушка ч болох юм билүү хэн мэдлээ.