Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хөвгүүдэд батганы тосны мөнгө өгөх үү, Мөнхцэцэг ээ…
Папарацци

Хөвгүүдэд батганы тосны мөнгө өгөх үү, Мөнхцэцэг ээ…

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/15/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эмүжин:Хөвгүүдэд батганы тосны мөнгө өгөх үү, Мөнхцэцэг ээ…

Манай парламент нэг ийм хий үзэгдэл шиг гишүүнтэй шүү дээ. Цар тахлаас улсаараа айн чичирч байх үед онлайн хурлынхаа үеэр дүрсээ орлуулаад, биеэ чирээд, сүнс шиг гараад явчихсан хүн дээ.

Улс төрийн академик боловсрол гэж нэг юм бий. Монголын парламентад лав энэ боловсролыг эзэмшсэн хүн цөөхөн. Мөнхцэцэг харин “Өнөөдөр” сонинд үзэгдээд өнгөрсний хувьд тэр академи гэдэг үгээр овоохон тоглоод, МАН-ын генсекийн чихийг чихрээр долоогоод явдаг хүн л дээ. УИХ дахь МАН-ын гишүүдийн грүпп гэж бий. Тэнд Мөнхцэцэг бол байнгын шүүмжлэгч судлаачийн ажил хийдэг.

” Чи сая хурал дээр тэгж хэлсэн чинь буруу байлаа” гээд л ганц хоёр гадаад үг оролцуулж байгаад галзуу ойлгомжгүй юмс бичнэ. Парламентийг Занданшатарын ардуур цахимаар удирдах гээд байгаа юм уу, хаашаа юм. Учрал гишүүн улалзтал үнэнийг нь хэлээд, ” Миний юу хэлэхийг чи заадаг юм уу” гэж уурлаж байсан удаатай. Ингэхэд байна аа, УИХ гэдэг хууль тогтоох байгууллагаа эхлээд ойлгочихмоор байгаа юм. Гэрийн ерөнхий дарга, парламентийн ерөнхийлөн зохицуулагч гэдэг чинь уг чанартаа эзэгтэйн ажил юм л даа.

Худлаа гэвэл чамайг өдөр тутмын сонинд хэдхэн сар болоод гарахад тосч аваад, үдсэн албаны дарга, эрхлэгч энэ тэрээсээ асуугаарай. Парламент олон жил сурвалжилсан ах эгч нар чи бид хоёроос тохой өндөр л дөө. За нөгөө хий үзэгдэл цаашаа гишүүн маань охидод ариун цэврийн хэрэгсэл үнэгүй тараахад 25 тэрбум төгрөг жилдээ хэрэгтэй, хуульчлах уу, эсвэл зүйл заалт, журмаар зохицуулах уу гээд тандалт хийгээд баахан шуугиулсан. Бодоод үзье. Арван жилийн дараа 250 тэрбум төгрөг үгүй болох нь ээ.

Тэгэхээр байна аа, монгол аав, ээж нарт, залуу үеийнхэнд үнэгүй өгөөш ерөөс хэрэггүй. Харин хүүхдийн биеийн өсөлт хөгжил, өөрчлөлт, шилжилтийн насныхантай харилцах хэв шинж, ойлголцол…гэхчлэн гэр бүлийн, сэтгэлзүйн боловсрол хэрэгтэй байна. Охин хүүхэддээ ариун цэврийн хэрэгсэл, хөвгүүндээ батга, хөлсний тос зэргийг нь аваад харьдаг орлого хэрэгтэй байна. Үүний тулд ажил, үйлдвэр хэрэгтэй байна.

Ажилтай, орлоготой бол энэ мэтийгээ төрийн гар харалгүй шийдчихнэ шүү дээ. За дээр нь охид хөвгүүдэд маань хот хөдөөгүй боловсон жорлонтой, халуун хүйтэн устай сургуулиуд хэрэгтэй байна даа. Төрөөс үнэгүй өгсөн ариун цэврийн хэрэглэлээ бариад, хүйтэн салхинд бээрсэн гартай модон жорлон руу алхана гээд бодоод үзээрэй.

Нэмж хэлэхэд улс төрийн академик боловсрол яриад, энэ нэрээр бизнес хийж МАН-ын хэдэн төгрөгийг салгаад байх амттай л байх.

Гэхдээ тэр боловсролын чинь нэгдүгээрт хүйсийн ялгааг аль ч төвшинд, ямар ч тохиолдолд товойлгон дөвийлгөж, зэвсэг болгон ашиглахгүй байх тухай маш тод бичээстэй байдаг даа.

 

Эмүжин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.