Өнөөдөр би хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээж. Магадгүй зарим нь намайг танина. Аав нь өөр хүүхэнтэй холбоо тогтоогоод хаяад явсан.
Ганцхан намайг биш. 3 үрээ ч гэсэн. Хүүхдүүдтэйгээ уулзалгүй 2сар болж байна. Утсаа ч авахгүй. Утас нь дуудаж л байгаа. тэгэхдээ авдаггүй. Энэ хугацаанд хүүхдүүд маань аавыгаа хүлээсээр.
Би аавыг нь битгий ирээрэй, чамайг хүүхдүүдтэйгээ уулзуулахгүй гэж ганц ч удаа хэлээгүй. Учир нь миний хүүхдүүдэд буруу байхгүй. Охид минь хаалга тогших чимээ болгонд баярладаг. Уралдаж гүйж очиж онгойлгодог. Аав минь байгаасай л гэж боддог байх. Тэгэхдээ аав нь ирээгүй 2 сар болж байна.
Өмнө нь бол би өөрөө ажил дээр нь очиж уулзуулдаг байсан. Очиход дуртай ч юм уу , дургүй ч юм уу яалтачгүй л очсон болохоор уулздаг. Аан тийм нэрээ бид нарыг очиж байгааг мэдэх юм бол зугтдаг ч юм уу гараад явчихсан байсан хэдэн хэдэн тохиолдол байгаа.
Ер нь бол хүүхдүүдтэйгээ уулзмаар байна гэж огт ирээгүй гэсэн үг. Өөрөө салах өргөдлөө өгөөд хурдан салаад өг. Чамайг салаад өгвөл би хүүхдүүдээ харж өгнө гэдэг. Тэгэхдээ энэ бол худлаа.
Хурдан салаа д дахиад өөр амьдралаа эхлүүлэхийг л хүссэн хүн. Би эхэндээ учирласан, гуйсан, аргадсан. Юу ч тус болоогүй. Би сүүлд нь эмэгтэй хүнээс болж, тэр хүүхэнтэйгээ хамт амьдраад, хадамлаад, нэг гэрт байгааг нь мэдсэн болохоор гай бололгүй салаад өгье гэсэн.
Харин шvvх хүүхдүүд бага гээд салгаагүй. Би бол салахыг нь хориглоогүй ээ. Тэртээ тэрэнгүй болохгүй амьдрал байсан юм байлгүй л гэж бодсон.
Надаас са л ж болох ч хүүхдүүдээсээ битгий салаасай. Мэдээж хүүхдүүдийн минь элгийн дэвтээх гэж ирвэл би баярлана уу гэхээс уурлахгүй.
Өнөөдөр над шиг олон ээжүүд өөрөөсөө унагасан үрээ аавд нь өгч чадалгүй тэврээд үлдсэн байх.
Монгол улсад гэр бүлийн хууль гэж байдаг ч дэндүү сул юм байна. Яг ийм тохиолдолд би 108д дуудлага өгөх байх. Одоогоор өгөөгүй л дээ. 108 мэдээж аавруу нь ярина. Бид нар салсан хүмүүс би очихгүй л гэнэ.
108 надруу эргэж залгаад та 2 салж байгаа юм байна. Хүүхдүүдтэйгээ уулзах нь тэр хүний ухамсрын асуудал л гэнэ. Ухамсартай хүн байсан бол өнөөдөр 3 хүүхдээ хаячихаад өөр хүний хүүхэд хайрлаж чадна гээд хэлээд зогсож байх уу.
Тэр хүүхэн нь ч гэсэн ухамсартай бол өөрөө 1 охинтой байж 3 хүүхэд өнчрүүлэн барин байж манай нөхөртэй явалдах уу.
Гэр бүлийн гадуурх харилцааг зохиуцуулдаг хууль манайд үнэхээр байхгүй. Харин ч би тэр хүүхнийг нь үсдэж авсан хэргээр цагдаад дуудагдсан кккк. Хурдан салаа ч чамайг ёстой байсан байранд чинь тавинаа гээд загнуулж зогсохдоо би өөрөө гэр бүл үймүүлсэн юм шиг мэдрэмж авч билээ. Хурдан сал ахыг маань хүлээсэн хүн.
Тэгэхдээ одоогоор бол с алаагүй. Са лсан байсан ч яагаад үрээ тэврээд үлдсэн ээж бүх хариуцлагыг үүрэх ёстой юм. Ганцхан өнөөдөр би биш.
Над шиг надаас дорч амьдралтай, хөгжлийн бэ рхшээлтэй, хоногийн хоолгүй, орох оронгүй үрээ тэврээд үлдэж байгаа олон ээжүүд байгаа. Ихэнх нь ээжүүд байдаг байх гэж бодоод ээж гэчихлээ. Аавууд ч байгаа.
Эдгээр хүмүүс чадалтайдаа, мундагтаа биш. Үрсээсээ хэзээч урваж чадахгүй хүмүүс л хүүхдээ тэврээд үлдэж байгаа юм.
Би үүгээр юуг хэлэх гэсэн юм бэ гэхээр гэр бүлийн хуулиа чангатгаасай. Эргээд хариуцлага гэдэг юмыг үүрүүлдэг хуулиатай болоосой гэж хүсч байна.
Өнөөдөр хүүхдийн тэтгэмж гэж хэдэн төгрөг байдгийг ихэнх нь мэдэхгүй. Би ч гэсэн мэддэггүй байсан. Бага насны хүүхдүүдийн тэтгэмж 120к. Би 3 хүүхэдтэй ээж. 2.5.8тай. Би ойрын 4 жил ажил хийх ямарч боломжгүй.
Учир нь сургууль цэцэрлэгт нь надаас өөр зөөх хүн байхгүй. Дунд охин маань энэ жил 1р ангид орно. Тэгэхдээ би са лсныхаа дараа 3хүүхдээ энэ 360к тэжээнэ. 360к энэ мөнгөөр бид амьдранаа амьдрана.
Харин яг над шиг байдалд үлдэж байгаа олон ээжийн хэд нь амьдрах бол…. зарим нь хүүхдүүдтэйгээ уулзах нь битгий хэл тэтгэмжээ ч өгөхгүй зугатана. Бид зүгээр л салж болноо болно.
Мэдээж зо ддог, нvддэг, а рхи уудаг гээд олон шалтгааны нэгээр нь са лж байгаа. Аан харин са лсны дараа ийм хариуцлага байдаг юм шүү гэдгийг нь ойлгуулдаг хуультай болоосой гэж хүсч байна.
би ч гэсэн ажил хиймээр байна… би ч гэсэн хамт олон дунд ормоор байна. Би чадахгүй биш чадна ш дээ. Тэгэхдээ миний хүүхдүүдэд надаас өөр хүн байхгүй. Яахав том охиндоо найдаад 2 дүүг нь үлдээчихээд ажил хийж болнт л доо.
Намайг байхгүй хойгуур хүүхдүүдэд маань муу юм болбол би мэдээж хамгийн муу ээж болно.
Өнөөдөр гэр бүл са лалтанд олон шалтгаан байгаа. Үрээ тэврээд үлдэж байгаа ээжүүд битгий өөрийгөө буруутгаасай.
Хаяад явсан нь ичихгүй байхад тэврээд үлдсэн нь энэ сал алт гэдэг юмнаас битгий ичээсэй.
Дугардаг байгаасай гэж хүсч байна.
Үүнийг уншиж байгаа хүн та 5 үгнээс минь алдаа битгий хайгаарай.
Харин хариуцлагагүй эцэг эхээс болж ирээдүйн үрсэд минь хичнээн ай мшигтай юм тохиолдож байгааг жаахан ухаад ойлгоорой. Өнөөдөр та сошиалаар хүүхэд эндлээ, хүүхдэд зо дууллаа, хүүхэд хvчиндүүллээ гэсэн мэдээ болгоны араас халаглаж суугаа.
Харин гол шалтгааг нь энэ шүү гэдгийг ойлгоосой. Гэр бүлийн хуулинд хариуцлага гэдэг юмыг маш хатуугаар оруулж өгөөсэй. Хариуцлага гэдэг юмыг ухамсар гэдэг юманд найдаж битгий үлдээгээч гэж хүсч байна.
Би энэ бүхний төлөө дугармаар байна. Би дахин хэлье. Би ичихгүй. Энд хэнийг нь ч битгий муулаарай. Энд ухаарал хайрлаарай. Баярлалаа.
А.БҮРЭНТӨГС.